МОНГОЛЫН БАЙТ ХАРВААНЫ ХОЛБОО

Бид Монгол оронд байт харвааны спортыг хөгжүүлэх, олон улсын тэмцээнд бэлтгэн амжилттэй оролцуулах зорилготой ажиллаж байна.

МБХХ-ны үүсэл хөгжил, түүхэн замнал, бахархан дуурайх үйлсийг тухайн сайтад байршуулах нь зөвхөн харваачид төдийгүй энэ спортыг сонирхон судалж буй бүх насны хүмүүст мэдээллийг хүргэх эх үүсвэр болно.
МББХолбоо үүсээд 60 гаруй жилийг өнгөрүүлж байна. Бид үндэсний харвааны уламжлалтай ард түмэн.Монголчууд эрт дээр үеэс нум сум агсаж ан ав хийж дайн байлдаанд ашиглан дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй ард түмэн. Энэ л спортоор Дэлхийн Аваргын эрхэм алдрыг жирийн малчин эмэгтэй, эх хүн анх удаа Монголдоо авчирч байсан тэр цагаас хойш Монголын Байт Харвааны Холбоо хурдацтай хөгжиж олон шилдэг тамирчид төрөн гарч дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцон эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ чимэг болгон дурсгасаар байна.

МББХолбоо Дэлхийн аваргатай, Азийн наадмын Алт, Мөнгөн медальтнуудтай, Паралимпийн аваргатай болсон.Монголын харваачид сая сая хүн амтай дэлхийн харваачидтай нэгэн дэвжээнд зодоглон ийм амжилтад хүрч байгаа нь монгол харваачдын авьяас чадвар,суу билэг мөнөөсөө мөн билээ. Харваач биднийг тив дэлхий, олимпын аварга болох олон сорилго, их ирээдүй хүлээж байна.

 

Бидний бахархал, түүх

МББХолбоо Дэлхийн аваргатай, Азийн наадмын Алт, Мөнгөн медальтнуудтай, Паралимпийн аваргатай болсон.Монголын харваачид сая сая хүн амтай дэлхийн харваачидтай нэгэн дэвжээнд зодоглон ийм амжилтад хүрч байгаа нь монгол харваачдын авьяас чадвар,суу билэг мөнөөсөө мөн билээ. Харваач биднийг тив дэлхий, олимпын аварга болох олон сорилго, их ирээдүй хүлээж байна.

Монголын байт харвааны холбоо 1960 онд ‘’Үндэсний сур’’ ‘’ Байт харвааны спорт’’-ийг нэгтгэсэн ‘’Монголын сурын холбоо’’ нэртэй байгуулагдсан. Холбооны анхны даргаар АУДэСургуулийн ректор агсан Х.Балдандорж томилогдон 1990 он хүртэл 30-аад жил тасралтгүй ажиллажээ.

1963 онд ОУБХХолбооны 22-р их хурлаар Монгол улс тус холбооны гишүүнээр мөн ондоо Ази тивийн БХХолбоонд тус тус гишүүнээр элссэн нь монголын байт харвааны хөгжилийг түргэтгэх гол хөшүүрэг болсон билээ.

1965 оны 3 дугаар сарын 26-ний өдрийн сурын холбооны анхдугаар их хурлаар ОУБХХолбооны дүрмийг үндэслэн Байт харвааны тэмцээний дүрэм, харвааны дүрэм журмыг батлан гаргаж ээ.
1976 онд МБТСЭ-ийн төв зөвлөл байт харвааг орон даяар хөгжүүлэх тогтоол гаргасны үр дүнд хот,хөдөөгийн нийлсэн 14 спорт нийгэмлэгүүд байгуулагдаж, тамирчдын эгнээ өргөжин тэлсээр өнөөгийн түвшинд хүрээд байна.

1990 оноос Сурын холбоо Байт харвааны холбоо болон зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.Байт харвааны улсын дээд амжилтыг 267 удаа шинэчлэн тогтоосон байна. Одоо тус холбооны дэргэд 15 клуб тогтмол үйл ажиллагаа явуулан олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж шилдэг тэргүүний тамирчдыг төрүүлэн гаргасаар байна.

2009 оноос 2013 хүртэл улсын шигшээ багын дасгалжуулагчаар МУГД Ц.Бадамхатан, 2013 оноос 2019 хүртэл ОУХМ Ж.Нарантуяа, 2019 оноос эхлэн улсын шигшээ багын дасгалжуулагчаар СМ Ю.Ганзориг ажиллан байт харвааны спортыг дэлхийн түвшинд хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Түүхэн бахархал

Байт харвааны үүсгэн байгуулагчдын нэг Л.Жамъянсүрэн 1957 онд ЗХУ-н БТДСургуулийг багш дасгалжуулагч мэргэжилээр төгсөж 1960 оноос байт харвааны спортоор хичээллэж 1966 онд Кампучи улсад зохиогсон тэмцээнд оролцож мөнгөн медаль авсан нь баг тамирчдын анхны медаль байлаа.

Д.Дэмбрэл 1964 оноос эхлэн байт харвааны спортоор хичээллэж 1964 онд Улаанбаатар хотод зохиогдсон байт харвааны олон улсын тэмцээнд 2-р байр эзлэн мөнгөн медаль хүртэж спортын мастерын болзол хангасан.

1971 онд Английн Йорк хотноо зохиогдсон Дэлхийн Аврага шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзлэж Дэлхийн анхны алтан медалыг эх орондоо авчирсан түүхтэй

1971 онд Монгол улсын гавъяат тамирчин хэмээх өндөр цолыг хүртсэн.

1972-1980 онуудад улсын аврага шалгаруулах тэмцээнд түруулж улсын дээд амжилтыг 6 удаа шинэчилэн баталжээ.

1982 онд олон улсын хэмжээний мастерын болзолыг хангасан.

 

‘’ Хоршоолол‘’, ‘’Барилгачин ‘’ , ‘’Алдар спорт ‘’ хороонуудад багш дасгалжуулагчаар ажиллаж О.Энхзам, О.Энхтөгс, Эрдэнэчимэг зэрэг олон алдартай тамирчдыг төрүүлэн гаргалаа.

1964 оны ДАШТэмцээн, 1972 оны Мюнхены олимпын наадамд оролцож байсан.

Ц.Бадамхатан 1983 оноос эхлэн дасгалжуулагчаар ажиллаж олон тамирчид бэлтгэн гаргасны дотроос ‘’Бээжин 2008 ‘’паралимпийн наадамд Д.Баатаржав анхны Алтан медалыг авч түүхэн гавъяа байгуулсаныг төр өндрөөр үнэлж Монгол улсын гавъяат дасгалжуулагч цолоор шагнасан.

Д.Баатаржав 1989 оноос эхлэн хичээллэж 1992 онд СДМ, 1993 онд СМ, 1994 онд ОУХМастер цол хүртсэн.2008 онд Бээжинд зохиогдсон паралимпийн наадамд түрүүлж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин цол хүртсэн.

Б.Отгонболд 2009 оноос эхлэн ‘’Алдар спорт ‘’ хороонд хичээллэж 2011 онд СДМ, 2012 онд СМ, 2015 онд ОУХМастер цол хүртсэн.2022 онд Япон улсын Токио хотод зохиогдсон олимпын наадамд оролцож байсан. 2023 онд Хятад улсын Ханжоу хотод зохиогдсон Азийн наадмын аврага шалгаруулах тэмцээний Алтан медальтай.

Манай хамт олны дундаас Хөдөлмөрийн баатар 1, Гавъяат дасгалжуулагч 2, Гавъяат тамирчин 3, Паралимпийн аврага 1, Дэлхийн аврага 1, Азын наадмын аврага 1 зэрэг бахархах үйлстэнүүд олон бий.

 

Үүсэл хөгжил

Уулын спортын мастер ОУХМ спортын гавьяат багш Р.Зоригт 1960 онд МБТСЭ-н ТЗ-н спорт хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа Чехословак улсын гавьяат дасгалжуулагч Шнмек Антонинд санал тавьсаныг хүлээн авч Монголд 3 сар ажиллахыг зөвшөөрснөөр Монгол улсад Байт харваа үүсэн хөгжих эхлэл тавигдсаан.

Улмаар МАХН-н Төв хороо, СНЗөвлөлийн 1960 оны 25/19 дүгээр тогтоолд ‘’Чөлөөт бөх, Байт харваа ‘’-г хөгжүүлэх гэж заасны дагуу 1960 оны 7 сараас МБТСЭ-н төв зөвлөлийн урилгаар Шимен Антонин 45 хоногийн хугацаатайгаар ирж Г.Бямбаа, Г.Лхасүрэн, Л.Дэмбэрэл, Б.Цэрэн нарын 10 гаруй багш дасгалжуулагч нарыг бэлтгэсэн билээ.

Ингээд 1960 оны 10 сард Чехословак улсаас цөөн тооны модон нумнууд авчирч дээрхи багш нар анхны бүлгэм дугуйлангуудыг УБДС,Хоршоолол, Алдар нийгэмлэгүүдэд хичээллүүлж эхэлсэн байна.

1961 оноос эхлэн байт харвааны тамирчид дотоод гадаадын тэмцээнүүдэд оролцон олон сайхан амжилтуудыг үзүүлсээр байна.

Монголын Байт харвааны спортын хөгжилд Чехословак улсын дасгалжуулагч А.Б.Бутхаев, ЗХУ-н А.С.Тихонский, БНСУ-н Ки Сик Ли, Ким Хун Так нарын оруулсан хувь нэмэр онцгой ач холбогдолтой байлаа.

Байт харвааны олон төрөл байдгаас Монгол улсад Рекурв, Компаунд төрлийн харваанууд түлхүү хөгжиж байна.

Бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа

Бидний алсын хараа

" Монгол харваачдын дэлхийд тэргүүлэх амжилтын төлөө бүх нийтийн хичээллэх боломжтой спорт болгох "

Байт харвааны удирдлагын багийн зарчим
Байт харвааны удирдах зөвлөлийн гишүүн бид:
Байт харвааг бүх нийтэд хичээллэх боломжтой, хүртээмжтэй спорт (Sport for All) болгон хөгжүүлэхийн тулд уламжлал, шинэчлэлийг (Innovative) хослуулан, дэлхийн стандартад тэмүүлэн ажиллана.

 

 

 Heritage: Хойч үеэ бэлтгэсэн

Intensy: Эрч хүчтэй

Precision: Оновчтой

 Fair Play: Шударга ажиллах болно

 

Түүхэн амжилтууд

1960 он

Анх үүсгэн байгуулагдаж, холбооны ерөнхийлөгчөөр Л.Жамъянсүрэн томилогдов

1964 он

О.Бямбаа ДАШТэмцээнд амжилттай оровцов

1966 он

Анх удаа Кампучи улсад зохиогсон тэмцээнд оролцож мөнгөн медаль авав

1971 он

Д.Дэмбрэл Дэлхийн анхны алтан медалыг эх орондоо авчирсан

1972 он

О.Бямбаа Мюнхены олимпын наадамд амжилттай оролцов

2008 он

“Бээжин 2008” паралимпийн наадамд Д.Баатаржав анхны Алтан медалыг эх орондоо авчрав

2008 он

Д.Баатаржав Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин цол хүртэв

2023 он

Б.Отгонболд Азийн наадмын аврага шалгаруулах тэмцээний Алтан медаль хүртэв

2024 он

Парис хотноо болох зуны олимпд баг, хамт олноо бэлтгэн амжилтыг ахиулахаа ажиллаж байна…

Удирдах зөвлөл

Бид үе үеийн удирдах зөвлөлийн алсын хараа, гүн билэгт ухааны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа олон жилийн хугацаанд үйл ажиллагаагаа таслалгүй өргөжин тэлсээр өнөөдрийн хүрсэн билээ. Та манай 2024 оны удирдах зөвлөлийн гишүүдтэй танилцана уу.

Х.ОТГОНТУЯА

Монголын байт холбооны ехөнхийлөгч

Баасанжаргал

Ерөнхий нарийн бичгийн дарга

Т.АМАРЖАРГАЛ

Монголын байт холбооны дэд ехөнхийлөгч

Т.НОМИНЧУЛУУН

Компаунд хариуцсан дэд ерөнхийлөгч

Т.ЧУЛУУНХҮҮ

Рекурв хариуцсан дэд ерөнхийлөгч

Б.ЗОЛБОО

Удирдах зөвлөлийн гишүүн

Ю.ГАНЗОРИГ

Удирдах зөвлөлийн гишүүн

Ч.МӨНХЦЭЦЭГ

Удирдах зөвлөлийн гишүүн

Б.ДӨЛГӨӨН

Удирдах зөвлөлийн гишүүн

О.ЭНХТӨР

Удирдах зөвлөлийн гишүүн

Ц.БАЯРМАА

Удирдах зөвлөлийн гишүүн

Б.ЦЭЦГЭЭ

Удирдах зөвлөлийн гишүүн

Б.АРИУНБОЛД

Удирдах зөвлөлийн гишүүн

Монголын Байт Харвааны Холбооны Ерөнхийлөгч

 

Монголын Байт харвааны холбооны Их хурлаар Х.Отгонтуяаг тус холбооны Ерөнхийлөгчөөр сонголоо. Тэрбээр 1983 онд анх байт харвааны спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2009 оноос холбооны Удирдах зөвлөл, 2018 оноос дэд Ерөнхийлөгчөөр өнөөдрийг хүртэл ажиллаж байв.

 

Холбооны Ерөнхийлөгч Х.Отгонтуяа нь анхны эмэгтэй удирдагч болж байгаагаараа онцлогтой бөгөөд бусад спортын холбоодын хувьд ч анхдагч эмэгтэй Ерөнхийлөгч юм. Тэрбээр байт харваагаар одоо ч хичээллэж буй.
Тус холбооны Ерөнхийлөгч Х.Отгонтуяа нь зөвхөн спорт гэлтгүй урлагийн салбарыг үргэлж дэмжиж ирсэн нэгэн. Урлаг, спортын салбарынханд дэмжлэг чухал бөгөөд цаашид уран бүтээлээ амжилттай туурвихад маш том дэм, тус болж байдаг билээ.
Энэ ч үүднээс Х.Отгонтуяа нь өнгөрсөн хугацаанд сонгодог урлаг болох балетын хэд хэдэн жүжгийг ивээн тэтгэж байсан юм.  Мөн рок, попын нэгэн үеийн томоохон төлөөлөл болсон “Инээмсэглэл” хамтлагийн продьюсероор ажиллаж, 2010 онд анхны цомог болон бие даасан тоглолтыг нь амжиллтай зохион байгуулсан билээ.

 

 

Түүнчлэн морин хуурч СТА Н.Жигжиддоржийн анхны бие даасан уран бүтээлийн тоглолтыг продьюсрлосон гэх мэтчилэн урлаг, спортод элэгтэй, уран бүтээлчдийг үргэлж дэмжиж, хамтран ажилладаг юм.

 

 

Ивээн тэтгэгч байгууллагууд

© 2024 он. Монголын байт харвааны холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Грандмакс ХХК