𝐗𝐕𝐈𝐈 дахь удаагийн паралимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 𝟏𝟐 тамирчин оролцож байгаагаас Байт харвааны нээлттэй ангилалд Рекувр төрөлд Буянжаргал овогтой Оюун-Эрдэнэ, Дэмбэрэл овогтой Сэлэнгэ нар цэц мэргэнээ сорино.
Паралимп наадмын нээлтийн ёслолд Монгол улсын тугчаар орох Спортын мастер Б. Оюу-эрдэнэ нь Лондон-2012 паралимпод 𝟔-р байр, Рио-2016 паралимпод 𝟗-р байранд шалгарч байсан бөгөөд 2024 оны чансаа олгох ДАШТ-ээс алтан медаль, Ази тивийн АШТ-ий алтан медалийг хүртсэн тамирчин юм. Тэрээр дэлхийн чансааны 14-рт бичигдэж байна.
Спортын мастер Д. Сэлэнгэ нь “Токио-2020” олимпод анх оролцсон бөгөөд Ази тивийн АШТ-ий хүрэл медаль, Парис-2024 паралимп наадмын эрх олгох тэмцээний хүрэл медальтай, дэлхийн чансааны 5-рт бичигдэж байна.
© 2024 он. Монголын байт харвааны холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Грандмакс ХХК