Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан бөгөөд уг талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгосон бөгөөд нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг бэлгэшээжбуй.
“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчид ирж хичээллэхээс гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэж болох юм.
Мөн хүйтний улиралд дотор талбайд бэлтгэл хийх бол нарны эрчим хүч ашиглан гэрэлтүүлгийг шийдсэн тул шөнийн харваа хийх ч боломж бүрдүүлсэн юм. Түүнчлэн олон улсын тив дэлхийн чанартай ямар ч тэмцээн зохион байгуулах бүрэн чадвартай олон улсын стандартад нийцсэн байгууламж гэдгээрээ онцлог юм.
“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбай Цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаж байгаа учир хүүхэд залуус нээлттэй ирж сонирхох, хичээллэх боломжтой юм. “360” талбай дахь 58 метрийн урт, долоон метрийн өргөнтэй байнгын бэлтгэлийн саравчийг байт харваан тамирчид бид өөрсдийн хүчээр бий болгосон юм.
Та дараах холбоо барих мэдээллээр цаг захиалга болон түрээсийн тухай мэдээлэл авна уу:
– Байт харвааны 360 талбай хариуцсан менежерийн утас: 99991111
– Facebook: Байт харвааны 360 талбай Дайчин Чанар-Тэсвэрийн Талбар
© 2024 он. Монголын байт харвааны холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Грандмакс ХХК