Монголын байт харааны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Отгонболд чансаа тогтоох харваанд нийт дүнгээр 643 оноогоор 54-р байранд орлоо. Түүний эхний өрсөлдөгч болох Мексик улсын тамирчин өдгөө 20 настай дэлхийн чансааны 17-д бичигддэг Гранде Матиастай 2024.08.01-ны өдөр цэц мэргэнээ сорино....
"Парис 2024" зуны Олимпын наадмын байт харвааны төрөлд Ю.Ганзориг дасгалжуулагчтай Алдар спорт хорооны тамирчин Б.Отгонболд өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр 20:15 цагт чансаа тогтоох тэмцээндээ оролцоно....
2024 оны Бага нас, Өсвөр үе, Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024.07.19-21 өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 360 талбайд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Байгууллагын дүнгээр : Ө.Цэрэнмядаг дасгалжуулагчтай Галт сум клуб Тэргүүн байрт шалгарч алтан медаль. Н.Мөнхбаатар дасгалжуулагчтай эрч клуб дэд байрт шалгарч мөнгөн медаль. Б.Оюунчимэг дасгалжуулагчтай Дархан клуб...
БАЙТЫНХАН “ПАРИС-2024” ОЛИМПЫН ТОСГОНД ИРЛЭЭ “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх байт харвааны олон улсын хэмжээний мастер, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга Б.Отгонболд дасгалжуулагч Ю. Ганзоригийн хамтаар олимпын тосгонд ирлээ. Манай тамирчин энэ сарын 25-нд урьдчилсан харваанд цэц сорино. ...
“Парис-2024” зуны олимпод оролцохоор Байт харвааны үндэсний шигшээ баг, Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн наадмын аварга ОУХМ Б.Отгонболд, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг нар Франц улсыг зорилоо. Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч Х.Отгонтуяа, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасанжаргал, Гадаад харилцааны менежер Б.Дөлгөөн...
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН, ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН - БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД 2023 оны шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр Баатархуягийн Отгонболд шалгарлаа. Б.Отгонболд энэ онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга, "Парис 2024" Олимпын наадамд оролцох эрх хүртсэн, Гавьяатуудын нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлж, спортын сэтгүүлчдийн ...
Паралимпын наадмын эрх олгох тэмцээнд оролцож буй Монгол улсын шигшээ багийн тамирчид болох СМ Б.Оюун-Эрдэнэ, СДМ Д.Сэлэнгээ нар хагас шигшээд шалгарснаар ОЛИМПЫН ЭРХИЙН болзол хангалаа....
Монголын байт харвааны холбооны Ээлжит бус их хурал 2023 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдлаа. Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нь өөрийн хүсэлтээр сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх болсны дагуу энэхүү Ээлжит бус их хурлаар шинэ Ерөнхийлөгчөө холбооны нийт гишүүдийн саналаар сонголоо....
Монголын байт харвааны холбооны удирдлагууд, Алдар спорт хорооны дасгалжуулагч, тамирчид өнөө өглөө “Ханжоу 2022” Азийн наадмын аварга, ОУХМ Баатархуягийн Отгонболд болон энэхүү наадамд оролцсон баг, тамирчидадаа хүндэтгэл үзүүлэн Чингис хаан олон улсын онгоцны буудалд угтан авлаа....
Үндэсний шигшээ багийн тамирчин, Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Баатархуягийн Отгонболд АЗИ ТИВИЙН НААДМЫН АВАРГА боллоо...
"Ханжоу 2022" 19 дэх удаагийн Азийн наадам БНХАУ-ын Ханжоу хотноо есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ныг хүртэл зохион байгуулагдаж байна. Уг наадамд Азийн 50 гаруй орны тамирчид 40 спортын төрлөөр 482 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. "Ханжоу 2022" Азийн наадмын байт харваа спортын төрөлд Монголын 15 тамирчин оролцож, цэц мэргэнээ сорьж байна. Тодруулбал Эрэгтэй ганцаар...
© 2025 он. Монголын байт харвааны холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Грандмакс ХХК