Нийтлэг нум сумын төрлүүд: Компаунд (Compound) – Рекурв (Recurve) – Уртнум (Longbow) – Селфбоу (Selfbow)
Байт харвааны спортын төрөлд нийтлэг хэрэглэгддэг нум сумын төрөл нь Компаунд (Compound) – Рекурв (Recurve) – Уртнум (Longbow) – Селфбоу (Selfbow) гэж 4 ангилагдах бөгөөд олон улсын болон дотоод тэмцээн ихэвчлэн Компаунд болон Рекурв гэх хоёр төлөд хамаардаг байна.
Байт харвааны товч түүх.
Хүн төрлөгтөн хэдэн мянган жилийн турш нум сумыг ашиглаж ирсэн бөгөөд уламжлалт нум сумын баримт бүхий олдворууд нь бидний хамгийн эртний үеэс эхлээд бараг бүх тивээс олдож байгаа нь үүний нэг баталгаа болж байна. Нум сум нь хүн төрөлхтнийг урагш ахиулж дайн тулаан, бие хамгаалах хэрэгсэл болон ан ав хийж хүнсний хэлхээг илүү дээшлүүлсэн хэрэгсэл гэж үздэг.
Өнөөдөр ихэнх нум сумууд нь дэвшилтэд технологийн ач тусаар хэрэглэхэд илүү хялбар, хөнгөн мөртлөө бат бөх болсон. Хэрэгслүүд өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор “нум, сум” гэж юу болох тухай тодорхойлолтууд ч мөн ижил өөрчлөгджээ.
Рекурв нум
Сурах хугацаа хамаагүй богино тул анхлан суралцагчдад уламжлалт урт нум сум гэхээсээ илүү компаунд нум сумыг ашиглахыг илүү зөвлөдөг байна. Шагаавч болон орчин үеийн нум хараатай тул ихэнх сонирхогчид хоёр долоо хоногийн дотор сайн харваж сурдаг байна. Таталт хийхэд хамаагүй бага хүч зарцуулдгаараа давуу талтай. Компаунд нум нь дээд ба доод мөчний үзүүрт байрлах хазгай дугуй эсвэл бүтэн дугуй дамар нь бага хүч цагруулахад тусладаг. Нумыг бүрэн хэмжээгээр татахад шаардагдах хамгийн их хүчийг татах жин гэж нэрлэдэг. Дээд ба доод мөчний үзүүрт байрлах хазгай дугуй эсвэл бүтэн дугуй дамар нь нийлмэл нумыг сугалах үед хялбар барих боломжийг мөн олгодогоороо онцлогтой. Энэ нь ан агнуурын нөхцөлд маш хэрэгтэй байдаг бөгөөд та нумаа татсаны дараа анруугаа онилгоогоо шилжүүлэх эсвэл илүү өөрт таатай байрлалд хялбар шилжихэд дөхөм болдог байна.
Компаунд нум

© 2024 он. Монголын байт харвааны холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Грандмакс ХХК