2024-08-26

𝐗𝐕𝐈𝐈 дахь удаагийн паралимпын наадамд цэц мэргэнээ сорино.

𝐗𝐕𝐈𝐈 дахь удаагийн паралимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 𝟏𝟐 тамирчин оролцож байгаагаас Байт харвааны нээлттэй ангилалд Рекувр төрөлд Буянжаргал овогтой Оюун-Эрдэнэ, Дэмбэрэл овогтой Сэлэнгэ нар цэц мэргэнээ сорино.

Паралимп наадмын нээлтийн ёслолд   Монгол улсын тугчаар орох Спортын мастер Б. Оюу-эрдэнэ нь Лондон-2012 паралимпод 𝟔-р байр, Рио-2016 паралимпод 𝟗-р байранд шалгарч байсан бөгөөд 2024 оны чансаа олгох ДАШТ-ээс алтан медаль, Ази тивийн АШТ-ий алтан медалийг хүртсэн тамирчин юм. Тэрээр дэлхийн чансааны 14-рт бичигдэж байна.

Спортын мастер Д. Сэлэнгэ нь “Токио-2020” олимпод анх оролцсон бөгөөд Ази тивийн АШТ-ий хүрэл медаль, Парис-2024 паралимп наадмын эрх олгох тэмцээний хүрэл медальтай, дэлхийн чансааны 5-рт бичигдэж байна.

Ивээн тэтгэгч байгууллагууд

© 2024 он. Монголын байт харвааны холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Грандмакс ХХК